КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Стандарт Оюу ХХК нь 2000 онд байгуулагдаж, 2005 оноос “Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл” (Монгол гэрийн эсгий болон даавуун бүрээс, хүнд даацтай, овор хэмжээ ихтэй ачаа барааны хучлага, уут сав оёх), 2010 оноос “Барилгын материалын үйлдвэрлэл”  (Хаалга, цонх, шилэн фасад, цонхны тор хийх) тус тус эрхлэн явуулж байна.

Манай компанийн “Стандарт цонх” барилгын материалын үйлдвэр нь Улаанбаатар хотын БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд дэлхийд тэргүүлэгч европын URBAN, ELUMATEC, FOMINDUSTRIE, GRAULE зэрэг хаалга, цонх, шилэн фасадны үйлдвэрийн зориулалттай бүрэн болон хагас автомат ажиллагаатай тоног төхөөрөмж, техник технологийг ашиглан DIMEX брэндийн хуванцар цонх, GIESSE-GOS брэндийн металл цонх хаалга, JOYDON брэндийн шилэн фасадыг үйлдвэрлэдэг.
DIMEX, JOYDON систем нь ХБНГУ-ын, GIESSE-GOS систем нь Итали улсын инженерүүдийн зохион бүтээсэн, европын сертификатаар патентлагдсан, олон улс орны барилгын хэрэглээнд нэвтэрсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Европын орнуудаас гадна АНУ, БНХАУ, ОХУ-ын үндэсний стандартын туршилт баталгаажуулалтыг хангаж, стандарт бүрийн дээд түвшинд хүрсэн байдаг. Тухайлбал, DIMEX системийн хуванцар цонх 20-25, GIESSE-GOS системийн металл цонх, хаалга 35-40, JOYDON шилэн фасадны систем нь 40-50 жилийн эдэлгээг даах чадвартай. Монгол орны эрс тэс цаг уурын нөхцөлд тэсвэртэй, эрчим хүч хэмнэсэн, чанартай бүтээгдэхүүн гэдэг нь 2011 оноос хойших хэрэглээнээс харагддаг. Учир нь бид практик ашиглалтын судалгаа, үйлдвэрлэгчийн саналаа патент технологи эзэмшигч талд өгч, бүтээгдэхүүний хөгжүүлэлт дээр байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. Бид дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнийг чанартай үйлдвэрлэж, Монголын хэрэглэгчдэд хүргэдгээрээ туйлын бахархдаг.

Стандарт оюу ХХК нь цонх, хаалга, шилэн фасадыг нэг дор иж бүрнээр нь чанарын өндөр гүйцэтгэлтэй нийлүүлэхээс гадна ашиглалтын дараах засвар үйлчилгээгээ гэрээний үндсэн дээр хийж, мэргэжлийн түвшинд ажилладаг гэдгээрээ томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч барилгын салбарынханд танигдсан.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

     

БИДНИЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

     
SOYOMBO TOWER
ART VILLA
SHANGRI-LA CENTRE, UB
VILLA VERDE
JARGALANT GARDEN
mUNKHIIN TUSHIG VILLA
UULS ZAAMAR
KHIIMORI LUXURY HOUSE
SUNJIN GRAND
SAINSHAND, DORNOGOVI
AUTO GRAND SERVICE
DONG FENG MOTOR

Хамтрагч байгууллагууд

     

Хамтрагч байгууллагууд

     

Enter Title Here

Search